Хаа сайгүй хайр ярьсан пацаан, уйлж унжсан охид.
Хавар ийм хурдан ирчих нь энүү?
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 216
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 519
Удаан жил салхи оруулаагүй умгар муу блогоороо дахин
нэг зочлов. Бичиж, нийтэлж, сээгийдэж, уншиж, блогдохын их "синдромд
нэрвэгдсэн" тэр үеэ эргэн санаж байна. Өдөр бүхэн биш ч гэлээ үгүй
ядахнээ долоо хоногтоо ганц удаа тогтмол оруулдаг байсан бичлэгнүүдээ
эхнээс нь дахин нэг эргүүлж харав. Өнгөрсөн үеийн тэмдэглэл, эргэцүүлэл, маазрал, энд тэндхийн сайтаас коопий пааст хийж оруулсан элдэв мэдээ, зураг сэлт цөм хэвээрээ. Блог бичнэ гээд хамаг ажлаа алдан суудаг байсан тэр үе нүдэнд харагдана.
Дэлгэрэнгүй»12 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 333
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 735
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 744
Өдрийн мэнд!
ГоГо блогчдын дундах чаатыг өөрийн блогтоо байрлуулъя гэвэл доорхи кодыг Тохиргоонууд - Миний хуудсууд - Weblog дарааллаар орж байрлуулаарай.
Бүүр олуулаа чааталцгаая Дэлгэрэнгүй»6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 717
Анх кино гээч зүйл гарч ирэхэд хөгшчүүл гайхан бахиралдаж, үгүй мөн хачин эд ээ! гэлцэн, зарим нь айн зугатаж байсийм гэдэг. Дараа нь зурагт, араажив гээд л хөдсөн дээлтэй Монголчуудыг хөгжил дэвшилтэй танилцуулсан зүйлс олон. Гэтэл өнөөдөр захын л нэг малчин айл сансрын антеннаар хол ойрын хов жив, хэрүүл уруул харж суух, хотын дундаж нэг айл л гэртээ хөүм театр үзэж сууна. Юм хөгжнөө гэж. Гэхдээ шинэ зүйлд дасан зохицоход хугацаа шаардагддаг.
Яагаав, Монгол кинон дээр гардаггүй юу, Би ч гадаад дотоод их явж галуу шувууны мах идэж үзсэн хүн дээ гэж. Тэгэхээр “юм үзээгүй хүмүүсийн” гаргасан онигоо, хөгжилтэй явдлуудаас сонсож дуулснаа бичье гэж бодлоо л доо. Эмэгтэй хүн бүр л хөхний даруулга хэрэглэдэг. Аа харин хэдийнээс Монголд лээвчиг нэвтэрсэн бэ гэхээр 1960-аад оноос гэнэ. Өмнө нь тэгээд болдог л байсийм байлгүй. Тухайн үеийн лидер эмэгтэйчүүдийн нэг Удвал гуай гадагшаа явж ирэхдээ хэдэн ширхэгийг авчирсан юм байх. Тэгээд хэдэн сайд дарга голцуу хүмүүсийн эхнэрт өнөөхөөсөө нууцхан бэлэглэж л дээ. Гэвч Удвал гуайн нандин бэлгийн учрыг олох хүн гарсангүй. Нэг эмэгтэй нөгөө лээвчикийг хоёр чихэндээ зүүж үзсэн байна. Чихнээс арай том хэмжээтэй дэлбэгэр тул өгзөгөндөө даруулж үзэж. Бас л болсонгүй. Тэгэхээр нь Энэ ерөөсөө улан дороо дэвсдэг эд байна гээд урах гэж зүтгэж. Аргаа бараад Удвал гуай руу утас цохиж нэг юм учрыг нь ойлгосон юм гэдэг.
Дэлгэрэнгүй»4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 651
Өнгөрсөн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогүй Child1.0 гэдэг апликэйшныг автоматаар үүсгээд байна. Энэхүү апликэйшн нь цаашид зогсолтгүй үргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэтээр үргэлжлэх өндөр магадлалтай бөгөөд асар их зай эзэлдэг юм байна.
Мөн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нөлөөлж системийн үйл ажиллагааг бие даан хянах боллоо.
Ингээд миний Рoker Night 10.3, Footbal 5.0, Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликейшнууд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа өөрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 –ыг дахин ажиллуулах гэхээр Wife 1.0 нь санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгүй байна. Тэгээд uninstall хийх гэхээр огт болохгүй юм. Надад туслаач? 7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 771
Энэ савангийн дуурьт "Авгайн жатга" гэж нэр өгөөд байгаам.
Бүхэл бүтэн өвлийн турш толгойн өвчин болсон хотын утаа угаар арай гэж багасав уу хэмээн найдтал, хаврын ядаргаа, шизофренийн шинж тэмдгүүд, хавсарга шороо залгаад, дээр нь урагшилж ч өгдөггүй, ухарч ч болдоггүй ажлын стресс нэмэгдэн өдрийг барна.
Орой болж умгар бор гэрийн босгоор алхмагц сая л нэг ядарсан цуцсанаа ухаарч, хэсэгхэн хором чимээ аниргүйг мэдрэх бөлгөө.
Гэвч айл бүхний аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсэг нь ширээ тойрон сууж, хооллох зуураа ойр зуурын сонин хачин, өнөө маргаашийн болоод өнгөрсний тухай сайхан яриа хөөрөө өрнүүлэхэд орших аж.
За ингэж нэг амсхийж аваад л, дараачийн сэтгэл зүйн дайралтуудад өртөж эхлэх бөлгөө. Зурагтын хэдэн суваг эргүүлж, мэдээ харна. Дэлхийн эдийн засгийн хямрал, Баярын засгийн газрын унхиагүй байдал, Элбэгдоржийн бэлэн яриа,Гүндалайн сонгуульд хэрхэн ялах тухай ярилцлага, Ар араасаа зогсолтгүй хөврөх рекламны урсгал,ганц нэг ТВ чаат гэсээр л оройн эфирүүд дүүрнэ.
14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 820
Нэгэн найзаас маань мессенжерээр наргиа болгож ийм нэгэн мессеж ирэв. Өвөр Монгол "ах дүүсийн"хээ хазгай муруй хэллэгийг "өхөөрдсөн" дараах үгсийг уншаад та бага ч болов алжаалаа тайлж, баясана бизээ. Ер нь өвөрлөгч этгээдүүд хэдий Хятадад харъяалагддаг ч Монгол соёл, хэл бичгээ хадгалж чадсан гэж ярьцгаадаг. Уул нь цаадуул чинь аль эртнээс л Ар Монголд шингэчих санаатай хэд хэдэн оролдлого хийж байсан ч бүтээгүй Хятадынх хэвээр үлдсэн гэдэг. Одоо ч гэсэн хөөрхий тусгаар байдлаа хамгаалах зорилготой Ардын намаа байгуулж АНУ-ын дэмжлэгтэйгээр ажиллуулж байгаа гэнэ лээ. Манайхан ч Өвөр Монгол нөхдийг Муусайн хужаа нар гээд үздэггүй. Ямар сайндаа л саяхан болсон Монголын рок залуусын цуглаан Playtime хэмээх наадам дээр Өвөр Монголын нэгэн хамтлаг гарч ирэхэд манай залуус Зайл , муу хужаануудаа гэж элдвээр нь хэлж бараг тайзнаас чирч буулгах нь холгүй юм болсон гэнэ. Тэгэхэд гомдсон Өвөрлөгч рок хамтлагийн залуус Таануусыг манай Өвөр Монголд очиход мануус хадаг бариад л угтдаг. Та нар харин мануусыг яаж угтах чинь энэв гэж ирээд л уйлах нь холгүй юм болсон гэнэ лээ. Эцэст нь, энд нэг сонирхолтой асуулт гарч ирж байна. Өвөр Монгол аялгыг сонсоод бид инээлддэг шиг тэд ч бас бидний яриаг сонсоод татаж унатлаа инээлддэг байх даа? Та юу гэж бодож байна?Дэлгэрэнгүй»
20 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1037
Миний бие 2007 оны 12-р сарын 10-нд блогтоо нийтэлж байсан энэхүү шүлгийг дахиад оруулчлаа. Ямар ч байсан цэрэт явсан, явах гэж байгаа, удахгүй явах эрчүүддээ болон, ерөөсөө "Боожгой" хэмээх цэргийн батлахтай төрцөн бүх эрчүүддээ ЗХ-ний яруу алдарт 88 жилийн ойн мэнд хүргэж зориулъя. Дэлгэрэнгүй»
12 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 937
Амьдралын зөв дадал зуршилд яаж суралцах вэ?
Энд тэндхийн сайтаар хэсч явтал “Буруу хооллолт нас
богиносгоно” гэсэн гарчигтай таарлаа л даа. Амьтны хараал идэж, хүүхэд нохойн
доог болтлоо хөгшрөлгүй эртхэн үхчихнээ яадгийм гэсэншүү юм боджийдаг маний
хувьд нээх анхаарал татсангүй, зүгээр л Ленин багшийн гүйлгэн унших маркаар
хальт хараад л өнгөрсөн юм.
Тэгтэл юу болоод өнгөрвөө, дуралчихлаа гэжүү? гэдэг шиг “Нээрээ
би чинь яаж хооллодог билээ? Ер нь амьдралын ямар дадал зуршилтай билээ дээ?”
гэсэн бодол харван орж ирдгийм байна.
Оюутан байхдаа хар үүрээр босч, халаасан хоол хам хум
идсэн болоод л 7 цагийн эхний автобусаар сургуульдаа давхиж ирдэг байв. Арай
нэг ахлах курст орж, тусдаа гарангуут л юун хар үүрээр босох? Есөн цагтай зууралдан
байж нүд нь хагас аниастай, өлөн ходоодтой хичээлдээ зүглэдэгсэн. Тэгсээр
байгаад өглөө юм идэхээ больчихсон.
Шөнөдөө 2 цаг гэж унтвал эрт юм шиг санагдана. Ёстой л нөгөө “Үүрээр ирээд, Уурлаж идээд...” гэдэг
шүлэг шиг, Унтахын өмнө албатай юм шиг амаа хөдөлгөж байж санаа амарна. Юм
идэхгүй бол гэдэс хонхолзоод л.
Сургуулиа төгсөөд ажил дээр гарахаар бүүр хэцүүдлээ.
Угаасаа өглөө юу ч идсэн, хоолойгоор давахгүй. Үдийн өмнөхөн лайтай өлсөнө.
Ажил ихтэй бол тэр чигээр нь л гүрийчихнэ. Эсвэл коллектив гаргаж, нэгнийгээ
ТҮЦ рүү гүйлгэж бэлэн гоймон, эсвэл талх хиам, Гунза руу гүйлгэж хуушуур
пиршкихэн аваад л экспресс маягаар хооллочихно. Ядаж байхад надад Үдийн цайны
цаг гэж байдаггүй юм. Өөрөө өөртөө л lunch
time гаргана. Завтайхан бол гадагшаа гарч юм олж иднэ.
За тэгээд Кола их ууна. Яаг яс юман дээрээ энэ Кола чинь Ясны
сийрэгжилт биш, Ясны чийрэгжилтэй болгодог юм! гэж зөрүүдлээд л гудраад байна. Харин яаж тамхи татахаа
больчихсон юм? Оюутан байхдаа тамхинд сийчүүлж дууссан хөөрхий уушги минь одоо
л нэг бүтэн болж, ургаж байгаа даа гэхээс баярын мишээл тодорно.
Харин өдрийн хоолгүйдлийн проблемыг оройдоо бол муу эхнэр
минь л шийднэ. Миний хөгшин юу идэхүү? Энэ нь витминлэг, тэр нь гэдэс ходоодонд
чинь гэм хоргүй гээд л. Би чинь нялх хүүхэд шиг л цохиж гарна. Аа заримдаа
цагаан хоолтой өдөр таарвал их хэцүү. За
тэр яахав, намайг л гэж тэр шүү дээ гэж бодогдоно.
Хүн өглөө их идэх ёстой л гэнэ. Надад бол харин ч
эсрэгээрээ. Миний эргэн тойрны, хооллолтын стиль ижилтэй нөхдүүд цөм л юм
дуулгаж эхэллээ. Ууганаа рашаан сувилалд явсан, Батаагийн ходоод шархалсан гэх
мэт. Дараачийн ээлж нь би болж таарах нь ээ?
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 421
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 673
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 537
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 507